Бээжин хотын захаас дэгдсэн халдвар ӨӨР ХОТУУДАД тархаж эхэллээ

Бээжин хотын захаас дэгдсэн халдвар ӨӨР ХОТУУДАД тархаж эхэллээ

Бээжин хотын Шинфанди захаас дэгдсэн халдвараас тус хотоос гадна өөр хотуудад тархаж эхэллээ.

БНХАУ-ын Хэбэй мужийн хоёр худалдаачнаас коронавирусний халдвар илэрчээ. Одоогоор сэжигтэй 24 тохиолдол байгаа бөгөөд шинжилгээний хариу удахгүй гарах аж.

Үүнээс гадна Хятадын томоохон хотын тоонд ордог Таньжин хотоос мөн Шинфанди захын өгүүлэмжтэй гурав дахь тохиолдол илэрсэн байна.

Таньжин хотын нэгэн ресторанд угаагчаар ажилладаг 22 настай дээрх эрэгтэй Бээжин хот болон өөр бусад хотуудад огт зорчоогүй аж. Харин хүнсний бүтээгдэхүүн цэвэрлэдэг тул Шинфанди захын бүтээгдэхүүнээс халдварласан байх боломжтой байна.

Бээжин хотын захиргаанаас гаргасан зөвлөмжөөр халдвар илэрсэн хүнтэй ойрын хугацаанд уулзсан бол өөрийгөө тусгаарлах, тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө Шинфанди захаар үйлчлүүлсэн бол шинжилгээнд хамрагдахыг уриалжээ.

Одоогоор Бээжин хотын Шинфанди захаас дэгдсэн халдвар Жежань, Сичуань, Лиаонин зэрэг дөрвөн мужид тархаад байна.
Эх сурвалж: CNN

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.