КОВИД-19: Казахстанд хатуу хөл хорио тогтооно
Казахстанд “COVID-19”-ийн халдвараар өвчилсөн хүний тоо 15877-д хүрч, 100 хүн нас барсан байна. Эдгэрсэн хүний тоо 9902 болжээ. Казахстан улс коронавирусний халдварын шинж тэмдэггүйгээр илэрсэн тохиолдлын тоог тусгайлан гаргаж байгаа аж. 6.8 мянган хүн шинж тэмдэггүйгээр өвчилжээ.
Казахстанд энэ сарын 20-ноос хязгаарлалтын хатуу дэглэм мөрдөж эхлэхээр болжээ. Нийслэл Нур-Султан болон Алматы, Караганда, Шымкент, Павлодар, Экибастуз зэрэг хотод худалдаа үйлчилгээний төв, зах, цэнгээний газрууд, дэлгүүрүүд, нийтийн тээврийн үйл ажиллагааг ч хязгаарлах аж.
Түүнчлэн 65-аас дээш насны хүмүүсийг гэрээсээ гарахыг хориглохоор болсон байна.
Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев коронавирусний халдвараар өвчилсөн талаар урьд нь мэдээлсэн билээ. 79 настай Нурсултан Назарбаевын биеийн байдал хэвийн байгаа талаар Казахстаны одоогийн Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев мэдэгджээ.
Тус улсын хэд хэдэн нөлөө бүхий улстөрч коронавирусний халдвараар өвчилсөн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.