Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа

Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа

Европын холбоо Крымийн хойг ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэж орсонтой холбоотойгоор Оросын эсрэг тавьсан хоригоо жилээр сунгажээ. Энэ талаар Европын холбооны зөвлөлөөс мэдээлсэн байна.

Баримт бичигт зааснаар хязгаарлалтын арга хэмжээ 2021 оны зургаадугаар сарын 23-ныг хүртэл хүчинтэй байх юм.

Энэ сарын 11-нд Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Европын ардын намын хуралдаан дээр Европын холбоонд хандан Оросын эсрэг хоригоо чангатгахыг уриалж байсан билээ.

Европын холбооны Орост тавьсан хориг арга хэмжээ ОХУ-д нөлөөлсөн ч ноцтойгоор нөлөөлөөгүй гэж Владимир Путин үздэг. Тэрбээр хоригийг хоёр үзүүртэй илд бөгөөд хориг тавьсан талд ч хохирол учруулсан гэдгийг хэлдэг юм.

НҮБ-аас гаргасан статистик мэдээлэлд Оросын эсрэг хориг тавьсан улс орнууд ОХУ-тай харьцуулахад хоёр дахин их хохирол амссан талаар дурджээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ. 2020-06-18

Бээжин хотын захаас дэгдсэн халдвар ӨӨР ХОТУУДАД тархаж эхэллээ 2020-06-18

Дэлхийн оршин суугчдын тал орчим хувь нь бохирдсон агаараар амьсгалж байна 2020-06-18

Бээжингийн хорооллууд урьдчилан сэргийлэх арга хэмжээгээ чангатгав 2020-06-18

Тайвань арлын захиргаанаас Монгол улсыг коронавирусний халдварын эрсдэл бага улс орны тоонд оруулжээ. 2020-06-18

Европын холбоо Оросын эсрэг хоригоо сунгалаа 2020-06-18

КОВИД-19: Казахстанд хатуу хөл хорио тогтооно 2020-06-18

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2021 оны эцэс гэхэд хоёр тэрбум орчим тун бэлэн болно гэж тооцоолсон байна. 2020-06-19

КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүс дахин халдвар авах магадлал өндөр байна 2020-06-19

ОХУ-д тэтгэлгээр суралцах алба хаагчдыг бүртгэж байна 2020-06-19

2020 оны ДАШТ-ийг зохион байгуулах улсыг хайж байна 2020-06-19