Дэлхий даяар хүртээмжтэй вакцин гаргаж авахыг уриалав

Дэлхий даяар хүртээмжтэй вакцин гаргаж авахыг уриалав

Герман улсад хоногт коронавирусний халдварын 770 тохиолдорл бүртгэгджээ. Энэ талаар Роберт Кохын хүрээлэнгээс мэдэгдсэн байна. Германд коронавирусний халдвараар өвчилсөн нийт хүний тоо 190.126 болсон бол нас баралт 8946 болжээ.

Германы Канцлер Ангела Меркель өмнө нь коронавирусний вакцинд хамрагдах нь тухайн хүний ​​оршин сууж буй улсаас хамаарах ёсгүй гэж мэдэгдэж байсан юм. Тэрбээр дэлхий дахинд бүгдэд нь хүртээмжтэй вакцин гаргаж авахыг уриалсан билээ. Дэлхий даяар тархсан цар тахлыг зөвхөн хамтын хүчээр ялж чадна гэж Ангела Меркель онцолжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.