Дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан Оксфордын их сургуулийг төгслөө

Дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан Оксфордын их сургуулийг төгслөө

Малала Юсуфзай Их Британийн Оксфордын их сургуульд эрдмийн зэргээ амжилттай хамгаалаад байгаа баярт үйл явдлынхаа талаар жиргэсэн байна. Тэрбээр Пакистан улсын охид, эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө кампанит ажлыг өрнүүлж, үүнээс үүдэн түүний амь насыг хороох гэсэн оролдлого болж, Малала Юсуфзай тархиндаа буудуулсан ч азаар амьд үлдсэн юм.

Энэ халдлагын дараагаар тэрбээр гэр бүлийн хамт Пакистанаас Их Британи руу шилжин суурьшиж, Оксфордын их сургуульд элсэн орж, ийнхүү сургуулиа төгсөж байна. Малала Юсуфзай 17 насандаа Нобелийн Энх тайвны шагналыг хүртэж, дэлхийн хамгийн залуу Нобелийн шагналтан болж байжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.