Америкийн “Tyson” корпорациас нийлүүлдэг мах, махан бүтээгдэхүүний импортоо БНХАУ түр хугацаагаар зогсоожээ.

Америкийн “Tyson” корпорациас нийлүүлдэг мах, махан бүтээгдэхүүний импортоо БНХАУ түр хугацаагаар зогсоожээ.

Ажилтнуудаас нь коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор Америкийн “Tyson” корпорациас нийлүүлдэг мах, махан бүтээгдэхүүний импортоо БНХАУ түр хугацаагаар зогсоожээ. Энэ тухай БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар мэдэгдсэн байна.

Баримт бичигт дурдсанаар, БНХАУ-д нэгэнт ирсэн болон ирэх ёстой байсан тус компанийн бүх бүтээгдэхүүнийг гаалийн газар саатуулах аж.

Үүнээс өмнө Германы “Toennies” концернийн мах комбинатын бүтээгдэхүүний нийлүүлэлтийг түр зогсоож байгааг БНХАУ-ын Гаалийн ерөнхий газар пүрэв гарагт мэдэгджээ. Тус үйлдвэрийн газарт коронавирусний халдвар дэгдсэнтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан байна. Реда-Виденбрюк сууринд байрладаг тус мах комбинатын 600 орчим ажилтнаас халдвар илэрчээ. Үүнтэй холбогдуулан үйлдвэрийн газар үйл ажиллагаагаа зогсоож, 7000 ажилтнаа хөл хорионд оруулсан байна. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.