Холбооны нөөцийн банк сард 80 тэрбум ам.долларын үнэт цаас худалдаж авна

Холбооны нөөцийн банк сард 80 тэрбум ам.долларын үнэт цаас худалдаж авна

АНУ-ын Холбооны нөөцийн банк зургаадугаар сарын хурлаар бодлогын хүүгээ 0-0.25 хувьд хэвээр хадгалж, 2022 оны төгсгөл хүртэл 0 орчим хувьд хадгалахаар зорьж буйгаа мэдэгдлээ.

Xолбооны нөөцийн банкнаас АНУ-ын эдийн засаг 2020 онд 6.5 хувиар агшиж, 2021 онд ДНБ-ий бодит өсөлт 5 хувь, 2022 онд 3.5 хувь хүрнэ гэж төсөөлжээ.

Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.3 хувь, 2021 онд 6.5 хувь, 2022 онд 5.5 хувь байхаар байна. Түүнчлэн сард 80 тэрбум ам.долларын Засгийн газрын үнэт цаас, 40 тэрбум ам.долларын моргейж барьцаалсан үнэт цаас худалдаж авахаа мэдэгдлээ.

Холбооны нөөцийн банкны  тэргүүн Ж.Повелл эдийн засаг энэ оны хоёрдугаар хагасаас сэргэж, мөнгөний бодлого эдийн засгийг дэмжсэнээр сэргэлт дараагийн жилүүдэд үргэлжилнэ гэж мэдэгдлээ. Гэхдээ цар тахлын үеийн эдийн засгийн төсөөлөлд тодорхой бус байдал их. Эдийн засаг хэрхэн сэргэх нь вирусийг хяналтад оруулахаас ихээхэн хамаарахыг онцоллоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.