Рединг хотод хутгатай этгээд хүмүүс рүү халджээ
Их Британийн Рединг хотын төвийн Форбери цэцэрлэгт хүрээлэнд өнгөрсөн бямба гарагт хүйтэн зэвсэг ашигласан хэрэг гарсны улмаас 3 хүн нас барсан тухай цагдаа нар мэдэгджээ.
Энэ хэргийн улмаас өөр 3 хүн шархаджээ. Цагдаа нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд одоогоор энэ хэрэгт холбогдуулан 25 настай сэжигтнийг баривчилсан байна.
"Болсон хэргийг террорист халдлага гэж үзэхгүй байгаа хэдий ч хэрэг үйлдэх болсон сэдлийн талаар бид яаран дүгнэлт гаргахгүй" хэмээн цагдаа нарын мэдэгдэлд дурдсан байна. Түүнчлэн хэрэг болохоос хэдхэн цагийн өмнө Рединг хотод “Black lives matter” хөдөлгөөн өрнөж байсан бөгөөд цагдаа нар халдлагыг тус хөдөлгөөнтэй холбоотой гэж үзэхгүй байна.
Өнгөрсөн бямба гаргийн орой үл таних этгээд цэцэрлэгт хүрээлэнд амарч байсан хүмүүс рүү халдсан тухай Их Британийн хэвлэлүүд өмнө нь мэдээлжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.