Болгарын теннисч Григор Дмитровоос коронавирус илэрчээ

Болгарын теннисч Григор Дмитровоос коронавирус илэрчээ

Дэлхийн чансааны 19 дүгээрт эрэмбэлэгддэг Болгарын шилдэг теннисч Григор Дмитров коронавирусээр халдварласан болох нь тогтоогджээ.

Тэрбээр Адриагийн нээлттэй тэмцээнд оролцсоны дараа шинжилгээнд хамрагдахад коронавирус илэрсэн байна.

Одоогоор ямар нэгэн зовиур ажиглагдахгүй байгаа бөгөөд уушгинд нөлөөлөхгүй байх үүднээс эмчилгээ хийж буй аж.

Тэмцээнд оролцогчоос ийнхүү халдвар илэрсэн тул Адриагийн нээлттэй тэмцээн тодорхойгүй хугацаанд завсарлаад байна.

Тэмцээн өмнөхөн Новак Жокович, Александер Зверев, Доминик Тьем нартай сагсан бөмбөг тоглосон тул тэднийг тусгаарлан шинжилгээ авч байгаа ажээ.
Эх сурвалж: BBC

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.