Венесуэлийн сөрөг хүчин эрх мэдлийн төлөөх тэмцлийнхээ шинэ төлөвлөгөөг танилцуулна

Венесуэлийн сөрөг хүчин эрх мэдлийн төлөөх тэмцлийнхээ шинэ төлөвлөгөөг танилцуулна

Венесуэлийн одоогийн засаг захиргааг өөрчлөх шинэ төлөвлөгөөгөө ирэх долоо хоногт танилцуулна гэж тус улсын сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо ням гарагт Каракаст үг хэлэхдээ мэдэгдэв.

"Ирэх долоо хоногийн сүүлчээр бид дараачийн алхмууд, стратегиа, бүх зүйлээ та бүхэнтэй хуваалцах болно" гэж Гуайдо мэдэгдсэн байна. Түүний хийсэн мэдэгдлийн дүрс бичлэгийг “TVV” телевизийн “Twitter” хуудсанд нийтэлжээ. 

Тэрбээр мөн Ерөнхийлөгч Николас Мадурогийн засаг захиргааг ард иргэдэд ташаа мэдээлэл өгөхийг оролдсон гэж буруутгасан байна.\

2019 оны нэгдүгээр сарын 23-нд Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласны дараа тус улсын улс төрийн байдал хурцадсан юм. АНУ, Лимагийн бүлгийн орнууд /Мексикээс бусад/, Америкийн улсуудын байгууллага болон Европын Холбооны ихэнх улс түүнийг хүлээн зөвшөөрсөн бол ОХУ, Беларусь, Болив, Иран, БНХАУ, Куба, Никарагуа, Сальвадор, Сири болон Турк улс Мадурог дэмжиж буйгаа илэрхийлсэн билээ. 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.