Бээжинд дэгдсэн коронавирусийг хяналтдаа авч чаджээ
БНХАУ-ын нийслэл Бээжин хотод дэгдсэн коронавирусний халдварын шинэ тархалтыг хязгаарлаж чадсан боловч халдварын нөхцөл байдал хүнд хэвээр байна гэж тус хотын захиргааны мэдээллийн албаны дарга Сюй Хэзянь даваа гарагт болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдэв.
“Өчигдөр Бээжинд шинээр илэрсэн халдварын тоо тодорхой хэмжээгээр буурсан. Бид коронавирусний халдварын тархалтыг хязгаарласан, нөхцөл байдал нааштайгаар эргэж байгаа боловч байдал хүнд, нарийн төвөгтэй хэвээр байгааг ойлгох хэрэгтэй” гэж тэрбээр мэдэгджээ.
Сүүлийн 24 цагийн байдлаар Хятадад коронавирусний халдварын 22 шинэ тохиолдол, шинж тэмдэггүй долоон тээгч илэрчээ. Шинэ тохиолдлуудын 12 нь Бээжин хотод бүртгэгдсэн бол ес нь гаднаас зөөвөрлөгдөн ирсэн байна.
Эх газрын Хятадад цар тахал дэгдсэнээс хойш 83 418 хүн халдвар авч, 78 425 өвчтөн эдгэрсэн бол 4634 хүн нас баржээ. Энэ хугацаанд 1885 тохиолдол гаднаас зөөвөрлөгдөн орж ирснээс 1798 хүн эдгэрсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.