“Fugaku” -дэлхийн хамгийн шилдэг супер компьютер
Олон улсын шинжээчдийн бүлгийн хоёр жилд нэг удаа гаргадаг TOP-500 компьютерийн жагсаалтын нэгдүгээрт Японы “Fugaku” супер компьютер оржээ.
“Fugaku” нь Японы RIKEN хүрээлэнгийн физик, химийн судалгааны төв, болон “Fujitsu” компанийн хамтарсан төсөл юм. RIKEN хүрээлэнгийн шинжлэх ухаан-судалгааны тооцооллын төвд байдаг уг супер компьютер нь секундэд 415.5 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг байна. Энэ нь секундэд 148.6 квадриллион үйлдэл гүйцэтгэдэг үзүүлэлтээр өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш чансааг тэргүүлж байсан Америкийн "Ок-Риж" үндэсний хүрээлэнгийн “Summit” супер компьютероос бараг гурав дахин хурдан гэсэн үг юм. Японы супер компьютер хурдны үзүүлэлтээс гадна компьютерийн симуляци, процессын загварчлалд ашигладаг өгөгдлийг тооцоолох арга, хиймэл оюун ухааны бие даан суралцах чадвар болон их хэмжээний өгөгдлийг тооцоолох, дүн шинжилгээ хийх чадварын төрөлд нэгдүгээрт орсон байна. Өнөөг хүртэл дэлхийн нэг ч компьютер зургаан номинацын дөрөвт нь эхний байрыг эзэлж чадаагүй юм.
Жагсаалтын хоёр, гуравдугаарт АНУ-ын суперкомпьютерууд орсон бол дөрөв, тавдугаарт Хятадын суперкомпьютерууд бичигджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.