АНУ Хятадын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагын үйл ажиллагаа явуулах журмыг чангатгажээ

АНУ Хятадын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагын үйл ажиллагаа явуулах журмыг чангатгажээ

АНУ-ын эрх баригчид БНХАУ-ын хэвлэл мэдээллийн дахин дөрвөн байгууллагын статусыг “гадаадын төлөөлөгчийн газар” гэж тодорхойлон үйл ажиллагаа явуулах журмыг нь чангатгаж байна гэж тус улсын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгджээ.  

“Хятадын Коммунист намын ивээл дор явуулж буй үйл ажиллагааг ил тод болгохын тулд би Хятадыг сурталчилдаг дөрвөн байгууллагыг гадаадын төлөөлөгчийн газар гэж тодорхойлохыг үүрэг болголоо” гэж тэрбээр "Twitter" хуудсандаа мэдэгдсэн байна. Төрийн Департаментын хэвлэлийн албаны мэдэгдэлд дурдсанаар, энэхүү шийдвэрт Хятадын төв телевиз, “China News Service”, “The People's Daily” болон “The Global Times” гэсэн хэвлэл мэдээллийн байгууллагууд хамаарч байгаа аж.

Хятадын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болох "Синьхуа" агентлаг, “CGTN” телевизийн суваг, “Хятадын олон улсын радио” болон “Жунго Жибао”, "Жэньминь жибао" сониныг АНУ-д түгээдэг “Hai Tian Development USA” компанийн үйл ажиллагаа явуулах журмыг АНУ-ын засаг захиргаа хоёрдугаар сард чангатгасан юм. 

Шинэ журмын дагуу Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд гадаадын Элчин сайдын яамдад үйлчилдэг журмыг баримтална. Тэд АНУ дахь ажилтнуудынхаа жагсаалтыг гаргаж, боловсон хүчнийхээ халаа сэлгээний талаар тайлагнахаас гадна, өөрийн эзэмшдэг эсвэл түрээсэлж буй үл хөдлөх хөрөнгийг Төрийн департаментад бүртгүүлэх ёстой.

Төрийн Департаментын хэвлэлийн албаны дарга Морган Ортегусын хэлснээр, дээрх есөн байгууллага нь "Хятадын Засгийн газрын хяналтад байдаг" тул гадаадын төлөөлөгчийн газар гэж тодорхойлох шалгуурыг хангаж байгаа аж.

Үүний зэрэгцээ энэхүү шийдвэрийг гаргахдаа хэвлэл мэдээллийн эдгээр хэрэгслийн нийтэлж буй материалуудын агуулгад үндэслээгүй учир “АНУ-д нийтэлж болох материалуудад хязгаарлалт тавихгүй” гэдгийг мэдэгдэлд дурдсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бразил, Энэтхэгт илүү олон хүн коронавирусаар халдварласаар байна 2020-06-23

Дэлхийн улс орнуудад нэг өдрийн дотор коронавирусний халдварын хамгийн олон тохиолдол бүртгэгджээ 2020-06-23

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп энэ оныг дуустал хагас сая ширхэг ногоон карт олгохыг хориглосон зарлигт гарын үсэг зуржээ. 2020-06-23

АНУ-д халдвараар нас барсан хүний тоо 120 мянга давлаа 2020-06-23

Коронавирусний тархалт эрчтэй, аюултай үедээ иржээ 2020-06-23

АНУ Хятадын хэвлэл мэдээллийн дөрвөн байгууллагын үйл ажиллагаа явуулах журмыг чангатгажээ 2020-06-23

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 4 901 230 болжээ 2020-06-23

Хятадад шинж тэмдэггүй долоон тохиолдлыг улсын хэмжээнд шинээр бүртгэжээ. 2020-06-23

АНУ-ын Флорида мужийн оршин суугч 16 жилийн өмнө талийгаач нөхрийнх нь эрхтнийг авсан хүнд бөөрөө бэлэглэжээ. 2020-06-23

“Fugaku” -дэлхийн хамгийн шилдэг супер компьютер 2020-06-23

Бээжинд дэгдсэн коронавирусийг хяналтдаа авч чаджээ 2020-06-23