ОХУ-д дундаас дээш давхаргын татварыг өсгөлөө
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин бүх нийтэд хандан хэлсэн үгэндээ дундаас дээш давхаргынхны татварыг нэмж байгаагаа зарлалаа.
Ингэснээр дундаас дээш давхаргын татвар 15 хувь болж нэмэгдэж байгаа юм.
Татварын нэмэгдлээр цугласан мөнгөөр хүүхдийн эмнэлэг болон халдвартын эмнэлгүүдэд хөрөнгө оруулахаар болжээ.
Коронавируст цар тахал ОХУ-ын эдийн засагт томоохон шалгуур болж буй бөгөөд үүнээс хохирол багатай даван гарахын тулд бүхий л арга хэмжээ авна гэдгийг Владимир Путин хэлсэн үгэндээ онцолжээ.
ОХУ нь коронавирусний халдвар хамгийн өндөр гурван улсын нэг юм. Одоогоор тус улсад коронавирусний халдвартай 598.8 мянган хүн байгаа бөгөөд 8.3 мянган хүн вирусний улмаас эндээд байна.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.