В.Путин: Зөвлөлтийн ард түмэн дэлхий дахиныг фашизмаас аварсан
Улаан арми дэлхий дахиныг хамгаалаагүй байсан бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх гэж ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ялалтын парадын үеэр мэдэгджээ.
“Улаан армийн цэргүүдэд дайн дажин, улс орон, алдар нэр хэрэгтэй байгаагүй. Тэд дайснаа дарж, ялалт байгуулаад гэртээ харихыг зорьж байсан. Тийнхүү Европын эрх чөлөөний төлөө нөхөж баршгүй ихийг төлсөн” хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүн онцлон тэмдэглэжээ.
Нацизмтай өрнүүлэх тэмцлийн хамгийн хүнд ачаа нь зөвлөлтийн ард түмэн дээр ирсэн бөгөөд тэд л хамаг муу муухайг ялан дийлж чадсан гэдгийг дурсан санаж явахыг ОХУ-ын Төрийн тэргүүн уриалжээ.
Түүнчлэн тэрбээр хурдацтай өөрчлөгдөж буй өнөө үед шаардагдаж буй аюулгүй нийтийн системийг бий болгох зорилгоор яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллахад Орос улс нээлттэй гэдгийг мэдэгдсэн байна.
Улс орнууд хамтдаа л дэлхий дахиныг шинэ аюулаас хамгаалж чадна хэмээн Путин хэлжээ.
https://montsame.mn/mn/read/229480
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.