Эрдэмтэд коронавирусээр халдварласан эсээс халдварын тархалтыг хурдасгадаг тэмтрүүл илрүүлжээ
Шинэ төрлийн коронавирусээр халдварласан эсүүдэд урт сэртэн үүсэж, улмаар халдварыг бие махбодод хурдан тархаадаг гэдэг дүгнэлтийг АНУ-ын Сан-Франциско хотын Калифорнийн их сургууль болон Германы Фрайбургийн их сургуулийн эрдэмтэд хийжээ. Энэ талаар “Financial Times” сонин эрдэмтдийн судалгаанаас иш татан мэдээлсэн байна.
“Бусад эсүүдэд сүв гаргадаг урт судлууд байдаг бөгөөд үүсэн бий болсон хонгилоор вирус эсээс эс рүү дамждаг. Бидний таамаглаж байгаагаар энэ нь халдварын тархалтыг хурдасгадаг” гэж судалгааг удирдан явуулсан профессор Невана Крогана ярьсан байна. Эрдэмтэд илрүүлсэн сэртэнгээ “хар санаатай тэмтрүүл” гэж нэрлэжээ.
“Financial Times” сонинд мэдээлснээр, эрдэмтэд судалгаандаа мөн хорт хавдрыг эмчлэхэд зориулан гарган авсан эмийг коронавирусээс үүдэлтэй өвчинтэй тэмцэхэд ашиглаж болно гэдгийг дурдсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.