ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрчээ

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрч, халдвар авсан нийт хүний тоо 627646 болж нэмэгдлээ гэж тус улсын цар тахалтай тэмцэх шуурхай штаб мэдээлэв.

Шуурхай штабын мэдээлснээр, ОХУ-д өдөрт шинээр бүртгэгдсэн халдварын тохиолдол хоёр өдөр дараалан 7000-аас даваагүй байна. Үүнээс нэг өдрийн өмнө 6800 шинэ тохиолдол илэрчээ. Халдварын тохиолдлын тоогоор нэгдүгээрт орж байгаа тус улсын нийслэл Москва хотод 760 шинэ тохиолдол илэрч, нийт тохиолдлын тоо 219354 болсон бол халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа Москва мужид 366 тохиолдол шинээр илэрснээр нийт тохиолдлын тоо 56609-т хүрчээ. Одоогийн байдлаар ОХУ-д 225325 хүн өвчилсөн байна.

Сүүлийн 24 цагийн хугацаанд 9200 өвчтөн эмнэлгээс гарснаар эдгэрсэн хүний тоо 393352 болсон бол 188 хүн нас барж, нас барсан тохиолдлын тоо 8969-т хүрчээ. Одоогийн байдлаар коронавирусний халдварын сэжигтэй 299 мянган хүн эмнэлгийн хяналтад байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өмнө нь тус улсад халдварын тархалт хумигдаж байгааг мэдэгдсэн юм. Оросын бүс нутгуудад "COVID-19"-ийн улмаас тогтоосон хорио цээрийн арга хэмжээг аажмаар цуцалж эхэлсэн билээ. Гэсэн хэдий ч  иргэдийн харьцах хүрээ нэмэгдсэнээр халдварын шинэ тохиолдлын үзүүлэлт өсөх магадлалтайг Эрүүл мэндийн яам нь анхааруулжээ. Түүнчлэн коронавирусний халдварын хоёр давалгаа намар дэгдэж болзошгүйг үгүйсгэхгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Энэтхэгт их хэмжээний аадар бороо орж олон арван хүн аянгад цохиулж нас баржээ 2020-06-27

АНУ-ын манлайлалгүй дэлхий ертөнцөд бэлтгэхийг Меркель европчуудад уриалжээ 2020-06-27

"Coca-Cola" компани нийгмийн сүлжээнүүд дэх сурталчилгаагаа зогсоожээ 2020-06-27

АНУ-д халдварын хамгийн олон шинэ тохиолдол бүртгэгджээ 2020-06-27

Японы робот хэт ягаан туяаны тусламжтайгаар коронавирусийг устгажээ 2020-06-27

ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусний халдварын 6852 шинэ тохиолдол илэрчээ 2020-06-27

Цар тахлын улмаас хойшлуулсан Польшийн ерөнхийлөгчийн сонгууль өнөөдөр болно 2020-06-28

Эрдэмтэд коронавирусээр халдварласан эсээс халдварын тархалтыг хурдасгадаг тэмтрүүл илрүүлжээ 2020-06-28

Америкийн “Диснейлэнд” паркийг нээхийг ажилтнууд нь эсэргүүцэн жагсжээ. 2020-06-28

КОВИД-19| АНУ-д нийт нас баралт 124 900 боллоо 2020-06-28

ОХУ улсын Засгийн газар цар тахлаас үүдсэн хүндрэлийг хохирол багатай даван туулж байна гэсэн мэдэгдлийг өгч буй юм. 2020-06-28