Дэлхийн 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй

Дэлхийн 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй

АНУ, БНХАУ, Англи зэрэг дэлхийн эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй халдварт өвчний төвийн судлаачид коронавируст халдвараар дэлхийн нийт хүн амын таван хүн тутмын нэг нь буюу 1.7 тэрбум хүн өвчлөх эрсдэлтэй гэдгийг математик загварчлалын аргаар тооцон гаргасан талаар ЭМЯ-ны Олон нийттэй харилцах шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мэдээлэв.

Тэрбээр, “ДЭМБ-ын захирал цар тахал буурах болоогүй байна. Хүн бүр коронавирусаар халдварлах эрсдэлтэй. Тиймээс амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гарын эрүүл ахуйг сахих, биеийн тамираар хичээллэх, гэртээ байх, зөвхөн найдвартай эх сурвалжаас мэдээлэл авах, түгээх зэрэг нь өөрийгөө болон бусдыг эрсдэл, өвчлөлөөс хамгаалах зөв арга хэмээсэн” гэдгийг онцолсон юм. 

Өнөөдрийн байдлаар, коронавируст халдвараар дэлхийн дахинд нийт 10 сая 400 мянган хүн өвчилж, 507 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн хугацаанд 200 мянга гаруй хүн шинээр өвчилж, гурван мянга гаруй хүн нас барсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 5 645 887 болжээ 2020-06-30

Энэтхэгийн Засгийн газар Хятадад хөгжүүлсэн “TikTok” тэргүүтэй 59 хавсралтыг хориглох шийдвэрийг даваа гаргийн орой гаргажээ. 2020-06-30

Японы эрх баригчид БХАТИХ-ын Байнгын хорооны шийдвэрт харамсаж буйгаа илэрхийлэв 2020-06-30

Газрын тосны үнэ эргэн сэргэж байна. 2020-06-30

АНУ-ын ихэнх муж улсууд хязгаарлалтыг сулруулах төлөвлөгөөгөө хойшлуулжээ 2020-06-30

Дэлхийн 1.7 тэрбум хүн коронавируст халдвараар өвчлөх эрсдэлтэй 2020-06-30

ДХБ Япон-БНСУ-ын маргааныг зохицуулах ажлын хэсэг байгуулах талаар хэлэлцжээ 2020-06-30

Европын Холбоо “Аюулгүй” 14 улсын жагсаалтыг гаргажээ 2020-06-30

Лос-Анжелесийн кинотеатруудыг нээх хугацааг хойшлуулжээ 2020-06-30

Энэтхэг, Хятадын цэргийнхэн ээлжит хэлэлцээ хийнэ 2020-06-30

Далайн ван, Тэнгэрийн ван гараг дээр очир алмазаар бороо ордог 2020-06-30