Хятадад автомашины борлуулалт сүүлийн гурван сард дарааллан өсөв
Хятадын автомашины борлуулалт сүүлийн гурван сард дарааллан өссөн дүнтэй гарсан нь цар тахалын улмаас хумигдаад буй эдийн засаг аамаар сэргэж байгааг харуулж байна.
Хятадын Автомашины үйлдвэрлэлийн нийгэмлэгээс /CAAM/ танилцуулсан томоохон үйлдвэрлэгчдийн борлуулалтын талаарх мэдээлэлд дурдсанаар, 6 дугаар сард хятад улсад 2.28 сая автомашин борлуулагдсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 11 хувиар, өмнөх сараасаа 4 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
БНХАУ-ын Засгийн газраас хөл хорионы дэглэмийг аажмаар сулруулж буйтай холбоотойгоор тус улсын худалдан авагчид аажмаар эргэн ирсээр байгаа бөгөөд автомашины борлуулалтын сүүлийн гурван жилийн уналтыг зогсоох төлөв харагдаж байна.
Хятадын автомашины салбар өмнө нь АНУ, Хятадын худалдааны таагүй нөхцөл байдал, Засгийн газраас хэрэгжүүлсэн автомашины хийн ялгаруулалтад тавигдах өндөр шаардлага, цар тахалын нөхцөл байдал зэргээс үүдэн асар их цохилт аваад байсан юм.
Улмаар худалдан авагчдыг нэмэхийн тулд тус улсын Засгийн газраас татварын буцаан олголт зэрэг хэд хэдэн идэвхжүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.