Япон: “N700S” хурдны шинэ галт тэрэг газар хөдлөлтийн үеэр аяллаа хэвийн үргэлжлүүлнэ
07-р сарын 01-ээс үйлчилгээнд явж эхэлсэн “N700S” хурдны шинэ галт тэрэг Японы нийслэл Токио болон төвийн бүсэд байрладаг Осака хотын хооронд иргэд, зорчигчдыг тээвэрлэж байна. Тус суман галт тэрэг нь 360 км цаг хүртэл хурдлах чадавхтай, дэлхийн хамгийн хурдны галт тэрэгний нэгээр нэрлэгдэж байгаа юм. Ердийн үед энэхүү галт тэрэг нь 285 км цагийн хурдтай зорчино.
“N700S” нь газар хөдлөлтийн үеэр ч иргэд, зорчигчдыг зөөвөрлөх давуу талаараа өмнөх загваруудаасаа ялгарч байна. Тус галт тэргийг анхандаа 2020 оны Токиогийн олимпын үеэр ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан юм. Гэвч шинэ коронавирусний тархалтын улмаас Токиогийн зуны олимпыг 2021 онд зохион байгуулахаар хойшлуулаад байгаа.
Сонирхуулахад, дэлхийн хамгийн анхны хурдны галт тэрэгний шугам Япон улсад, тэр дундаа Токио болон Осака хотын хооронд тавигдаж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.