Э.Даваахүү "НАND N CUP" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

Э.Даваахүү "НАND N CUP" тэмцээнээс хүрэл медаль хүртлээ

"Токио-2020" Олимпын жилийн эхний тэмцээн болох Европын цуврал тэмцээн энэ сарын 21-26-ны өдөр Германд зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээн нь хамгийн олон буудагчид оролцож, хамгийн өндөр оноог онодог, жил бүр зохиогддог нэр хүндтэй том тэмцээн юм.

“Нand N CUP” тэмцээнд үндэсний шигшээ багийн тамирчин Э. ДАВААХҮҮ, О. ЕСҮГЭН, Н. БАЯРАА, Ш. ЭРДЭМБИЛЭГ, дасгалжуулагч Ж. Ганхуяг нар оролцож байна. Тэмцээн хийн бууны төрлөөр 2 удаа буудаж аваргаа тодруулдаг. Тэмцээн холимог багийн төрлөөр үргэлжилнэ гэж Монголын буудлагын холбооноос мэдээллээ.

Тэмцээний дүн:

10м-ийн хийн гар бууны дасгалд:

ОУХМ Э. Даваахүү

1-р тэмцээн 576

2-р тэмцээн 582,

Финал 218.1 ХҮРЭЛ медаль,

10м-ийн хийн урт бууны дасгалд:

ОУХМ О.Есүгэн

1-р тэмцээн 628.2

2-р тэмцээн 629.8

ОУХМ Н.Баяраа

1-р тэмцээн 623.5

2-р тэмцээн 628.9

ОУХМ Ш.Эрдэмбилэг

1-р тэмцээн 605.3

2-р тэмцээн 597.0 тус тус онолоо.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.