БНСУ-д халдварын 63 шинэ тохиолдол илэрчээ
БНСУ-д мягмар гарагт коронавирусний халдварын 63 тохиолдол шинээр илэрснээр халдвар авсан хүний нийт тоо 13244 боллоо гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ.
Шинэ тохиолдлуудын 30 нь дотоодод халдварласан бол 33 нь хилийн чанадаас зөөвөрлөгдөн иржээ. Зөөвөрлөгдөн ирсэн халдварын тохиолдлын тоо сүүлийн гурван сарын хугацаанд хамгийн өндөр хэмжээнд хүрч буй нь энэ ажээ.
Дотоодод халдварласан тохиолдлуудын долоо нь баруун өмнөд нутгийн Гванжу хотод илэрсний дийлэнх нь Буддын сүмтэй холбоотой хүмүүс байжээ. Мягмар гаргийн байдлаар тус сүмтэй холбоотой халдварын 92 тохиолдол илэрчээ.
Мөн Сөүл хотод таван тохиолдол, Гёнги мужид 11 тохиолдол бүртгэгдсэн гэж Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв мэдээлжээ. БНСУ-д энэ сарын 7-ны байдлаар халдвар авсан 11970 хүн эдгэрсэн бол 285 хүн нас барсан байна.
БНСУ-д өнгөрсөн нэгдүгээр сарын 3-наас хойш 1.35 сая хүнд коронавирусний шинжилгээ хийснээс 1322479 хүний шинжилгээний хариу сөрөг гарсан бол 24012 хүний сорьцыг шинжилж байгаа ажээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.