БНСУ-ын дайныг эсэргүүцэгч иргэд жагсаал цуглаан хийжээ

БНСУ-ын дайныг эсэргүүцэгч иргэд жагсаал цуглаан хийжээ

Өмнөд Солонгосын дайныг эсэргүүцэгч иргэний бүлгийн гишүүд энэ сарын 8-ны өдөр тус улсын нийслэл Сөүл хот дахь  гадаад хэргийн яамны гадна эсэргүүцлийн жагсаал  зохион байгуулсан байна. Тэд АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс нь  ангижруулах яриа хэлэлцээнд Вашингтоны төлөөлөн оролцогч Стивен Бигун Өмнөд Солонгост хүрэлцэн ирээд байгааг тохиолдуулан ийнхүү жагссан  байна.

Жагсаалд оролцогчид Солонгосын хойгт энх тайван тогтоож, дайн дууссаныг тунхаглан зарлахыг уриалж байгаагаа илэрхийлж байлаа. АНУ-ын төрийн нарийн бичгийн даргын орлогч Бигун Умард Солонгосыг цөмийн  зэвсгээс ангижруулах үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэхээр  өчигдөр  Өмнөд Солонгост хүрэлцэн ирсэн юм. Гэвч  түүний энэ айлчлалтай холбоотойгоор Умард Солонгосын талаас АНУ-тай яриа хэлэлцээ дахин эхлүүлэх  төлөвлөгөөгүй байгаагаа мэдэгдсэн юм. Стивен  Бигуний Өмнөд Солонгос дахь айлчлал өнөөдөр өндөрлөнө.

Тэрбээр өнөөдөр Япон улсыг  зорихоор  төлөвлөсөн байгаа аж. Айлчлалын үеэр хийх яриа хэлэлцээгээр Умард Солонгосын эрх баригчдын  сүүлийн үед  баримталж байгаа хатуу байр суурийн тухай  хөндөж,  энхийн яриа хэлэлцээг сэргээх боломжийн талаар хэлэлцэж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.