Ё.Баатарбилэг: Виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай

Ё.Баатарбилэг: Виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шинээр Засгийн газрын сайд нарынхаа нэрсийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлж байна.

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг “Ерөнхий сайдын танилцуулж буй кабинетын бүрэлдэхүүнийг дэмжиж байна. Хоёр зүйлд анхаарал хандуулж ажиллаасай гэж хүсэж байна. Шадар сайд УОК-ын даргаар ажилладаг. Өчигдрөөс АНУ-аас Монгол оюутнуудын визийг цуцлан албадан гаргаж байгаа тухай мэдээлэл гарч байна. Зөвхөн Монгол ч бус бусад орны оюутнуудад ч мөн ялгаагүй байдалд байна. Тиймээс Гадаад хэргийн сайд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажилламаар байна. Ардчилал өндөр хөгжсөн АНУ-д Ази царай төрхтэй иргэдийг гадуурхах, арьс өнгөөр ялгаварлах зэрэг асуудал гарч байна. Олон улсын хүний эрхийн байгууллагад ханддаг ч юм уу, виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай гэж хүсэж байна. ОХУ өнгөрсөн хавар манай оюутнуудыг хүчээр байрнаас нь гаргасан. Сандарч тэвдэн арай хийж хилийн дээс давж эх орндоо ирсэн. Гадаадад байгаа Монгол иргэнээ хамгаалах, бүрэн эрхт улс юм бол улсын дайтай дуу хоолойгоо олон улсын түвшинд хүргэх тал дээр анхаарч ажиллаарай." гэв.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДЭМБ коронавирус агаараар дамжин тархаж байгааг хүлээн зөвшөөрчээ 2020-07-08

Татан буугдсан "Капитал" банкны зээлдэгчдийн нэрсийг зарлав 2020-07-08

Шинэ сайд нарт захирамж гардуулах ёслолын ажиллагаа Есөн хөлт цагаан тугт танхимд 14:30 цагт болно 2020-07-08

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид 80.3 хувиар буурчээ 2020-07-08

Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын даргад баяр хүргэлээ 2020-07-08

Ё.Баатарбилэг: Виз нь дуусаж байгаа оюутнууддаа Гадаад хэргийн сайд онцгой анхаараасай 2020-07-08

Онцгой байдлын алба хаагчдад шаардлагатай тусгай тоноглол бүхий автомашин хүлээлгэн өглөө 2020-07-08

Жириновский: Азийн орнуудад аялах, гэртээ амьтан тэжээхийг хориглох санал гаргалаа 2020-07-08

С.Эрдэнэ намын даргын тамга, эрх үүргийг Ц.Туваанд шилжүүлж өглөө 2020-07-08

УБТЗ-ын ачаа тээвэр 10 хувиар өсжээ 2020-07-08

ОХУ-ын Монгол дахь Элчин сайдыг дарангуйлагч гэв 2020-07-08