Аюултай бүсээс БНСУ-д ирж буй хүмүүс 48 цагийн дотор "PCR COVID 19"-ийн шинжилгээ өгсөн байх ёстой
БНСУ-н хилээр гадаадын улс орнуудаас корона вирус зөөвөрлөгдөн орж ирэх тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан тус улс нь 2020.07.13-ний өдрөөс эхэлж корона вирусын эрсдэлтэй улс орнуудаас өөрийн улсад ирж буй хүмүүсийг 48 цагийн дотор "PCR коронагийн шинжилгээ" заавал хийлгэсэн байх ёстой гэсэн шийдвэр гаргалаа.
Одоогоор энэхүү Коронагийн эрсдэлтэй гэх улс орнуудын нэрсийг ил болгоогүй байгаа бөгөөд азиас Казахстан зэрэг хэдэн орнууд орсон байна.
Мөн ковид19 өргөн тархсан улсаас ирж байгаа онгоцны суудлыг онгоцны нийт суудлын 60%-с бага байлгах, эдгээр орнууд руу явсан хүний дахин ирэх визэнд хязгаарлалт хийх ажээ.(Коронагийн аюултай гэх улс орнуудад тус тусад нь мэдэгдэж албан бичиг явуулсан байх ёстой)
Одоогоор манай улс дээрх эрсдэлтэй улс орнуудын жагсаалтат багтсан эсэх талаар баттай мэдээлэл хараахан гараагүй байна.
БНСУ нь цаашид дэлхий нийтийн нөхцөл байдалд тааруулан хилээр нэвтрүүлэх журам бодлогоо дахин өөрчлөж болно гэлээ.
Орчуулан эмхэтгэсэн: Ж.Нармандах
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.