Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Монгол Улсын Ардын хувьсгалын 99 жилийн ойн баярыг тохиолдуулан тус улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгад баярын захидал илгээлээ гэж Солонгосын Хөдөлмөрийн намын “Rodong Sinmun” сонинд мэдээлжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга баярын захидал илгээсэн Ким Жөн Унд талархал илэрхийлж хариу захидал илгээжээ.

Тэрбээр хариу илгээлтдээ, “Монгол болон БНАСАУ нь өмнөх удирдагчдын үеэс үүдэлтэй түүхэн, уламжлалт найрсаг харилцаатай орнууд билээ. Цаашид хоёр орны ард иргэдийн ашиг сонирхлыг хангаж, энэхүү харилцааг улам бүр хөгжүүлэхийн төлөө би удирдагч Ким Жөн Ун тантай хамтран ажиллана” гэж бичсэн байна.

ЗХУ задарсны дараа Монгол Улс ардчилалд шилжиж, цөмийн зэвсэггүй бүс хэмээн тунхагласан хэдий ч БНАСАУ-тай найрсаг харилцаагаа хадгалан үлдсэн юм. Үүгээр ч зогсохгүй бусад орнуудын БНАСАУ-тай өрнүүлэх яриа хэлэлцээнд Монгол Улс хөшигний ардах зуучлагчаар оролцож байсан билээ.

https://montsame.mn/mn/read/231425

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Аюултай бүсээс БНСУ-д ирж буй хүмүүс 48 цагийн дотор "PCR COVID 19"-ийн шинжилгээ өгсөн байх ёстой 2020-07-13

БНСУ-д ирэх жил хөдөлмөрийн хөсний доод хэмжээ 1,5%-р өсөх боллоо... 2020-07-14

“Topgoal Rhapsody” шоуны ялагч Н.Идэрмөнх хоёр дахь дуугаа цацлаа 2020-07-16

БНСУ дахь Хөдөлмөр нийгмийн хамгааллын төвөөс дараах мэдээллийг өгч байна. 2020-07-16

Монгол улсын Гурван иргэн архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэсний улмаас хоорондоо муудалцажээ, 2020-07-16

Ким Жөн Ун Ерөнхийлөгч Х.Баттулгад баярын захидал илгээжээ 2020-07-16

БНАСАУ-ын удирдагч энэ оны эхний хагаст хамгийн цөөн удаа олны өмнө гарч иржээ 2020-07-16

БНСУ-ын Парламент албан ёсоор нээлтээ хийж гишүүд тангаргаа өргөлөө. 2020-07-16

“Соүль” хотын захирагч агсан “Паг  Вон Сүн” даргыг тойрсон асуудал хурцадмал хэвээр байна... 2020-07-17

БНСУ дахь Монгол иргэн хар тамхи, хүчингийн хэргээр 5 жилийн ял авсан байна... 2020-07-17

БНАСАУ коронавирусний вакцин бүтээж байна 2020-07-18