БНСУ-д ирэх жил хөдөлмөрийн хөсний доод хэмжээ 1,5%-р өсөх боллоо...
БНСУ-д энэ жил хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1 цагийн 8,590вон байсан бол, ирэх жил буюу 2021онд 130 вон буюу 1,5%-р өсөж 8,720вон болох шийдвэр гарлаа.
Үүнийг нэг сараар тооцвол, ирэх жил сарын цалин 27,170 воноор өсөж 1 сарын цалингийн доод хэмжээ 1,822,480вон болох юм.(Монгол мөнгөөр 4,250,000төгрөг орчим)
БНСУ-ын хувьд жил бүр гурвалсан хэлцэл хийж дараа жилийнхээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоож ирсэн бөгөөд энэ удаад "Корона Вирус" цар тахалын улмаас эдийн засаг хүнд байгааг харгалзан үзэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, урьд өмнө байгаагүй хамгийн бага хувиар өсөх шийдвэр гаргаж буй ажээ.
Орчуулан эмхэтгэсэн : Ж.Нармандах, 2020.07.14.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.