“Matrix-4” киноны зураг авалт Берлин хотоос эхэлжээ
“Warner Bros” компани “Matrix-4” киног бүтээх болсноо албан ёсоор зарлаж, нээлтийн урьдчилсан товыг 2021 оны тавдугаар сарын 21-нд хэмээн тодотгожээ.
Тус бүтээл нь анх 1999 онд дэлгэцнээ гарч, гурван анги нь үзэгчдэд хүрсэн бөгөөд энэ удаагийн шинэ ангийг Лана Вачовски найруулж, Киану Ривз дахин Неогийн дүрд тоглохоор болсон байна.
Харин зураг саяхан Германы нийслэл Берлин хотоос эхэлжээ.
Сонирхуулахад, Холливудын алдарт жүжигчин Киану Ривз “Matrix-4” болон “Жон Вик-4” кинонд гол дүр бүтээж байгаа аж.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.