Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Японд дотоодын аялал жуулчлалыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Японд  дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх засгийн газраас боловсруулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж  эхэллээ. "Go to travel" нэртэй энэ хөтөлбөрт аялал жуулчлалтай холбоотой зардлуудад хөнгөлөлт зарлаж,  жуулчид ихээр очдог дурсгалт газрууд, бэлэг дурсгалын дэлгүүрүүдэд ашиглах тусгай  купон иргэдэд олгохоор  тусгасан  байна.

Мөн цар тахлын  уршгаар  ихээхэн хохирол амссан зочид  буудлууд, аяллын компаниудад  нөхөн  төлбөр олгох юм байна. Гэхдээ энэ хөтөлбөрт коронавирусний халдвар ихээр тархсан Токио хотын оршин суугчид  одоогоор хамрагдах боломжгүй юм байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.