Чикагод оршуулгын ажиллагаанд оролцож байсан хүмүүс рүү гал нээжээ

Чикагод оршуулгын ажиллагаанд оролцож байсан хүмүүс рүү гал нээжээ

АНУ-ын Иллинойс мужийн Чикаго хотын өмнөд хэсэгт нутаглуулах үйл ажиллагаа явуулдаг товчооны ойролцоо өнгөрсөн мягмар гарагт хэн болох нь тодорхойгүй этгээдүүд гал нээж, 14 хүн шархадлаа гэж хотын цагдаагийн албан ёсны төлөөлөгч мэдэгдлээ.

Галт суманд шархадсан тэдгээр хүнийг таван эмнэлэгт тараан эмчилж байгаа гэнэ. Энэ хэрэгтэй холбогдуулан нэг хүнийг цагдаа нар баривчилсан ч бусдыг нь эрэн хайж байна. Гэмт этгээдүүд машин дотроос оршуулгын ажиллагаанд оролцож байсан хүмүүс рүү буудсан, тэд ч хариуд нь мөн гал нээсэн гэнэ.

Энэ үеэр гэмт этгээдүүдийн машин нь эвдэрч, буудалцаанаа үргэлжлүүлэнгээ зугтсан байна.

Одоогоор хэрэгтнүүд ямар шалтгаанаар гал нээсэн нь тодорхойгүй байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.