Билл Гейтс: Нэг хүнд хэд хэдэн тун вакцин шаардагдана
Коронавирусний халдвараас бүрэн сэргийлэхийн тулд нэг хүнд нэг тун бус хэд хэдэн тун вакциныг тарих шаардлагатай болно гэж үзэж байгаагаа “Microsoft” корпорацийг үүсгэн байгуулагч Билл Гейтс мэдэгджээ.
"Одоогоор нэг ч вакцин нэг тунгаар үйлчлэх боломжгүй нь харагдаж байгаа. Анхнаасаа л энэ бүхэн итгэл найдвар байсан төдий. Вакцин түгээхэд дэлхий дахин хүчин чармайлт тавих шаардлагатай” хэмээн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй төслүүдийг санхүүжүүлж буй тэрбумтан Билл Гейтс хэлсэн байна. Тэрбээр халдварт өвчинтэй тэмцэхэд зориулж 300 сая ам.долларыг хандивласан юм.
Үр дүнтэй вакцин гарган авахтай холбоотойгоор тодорхой зүйлүүд олон байх хэдий ч цаг хугацааны явцад бэлдмэл сайжирч байгааг тэрбээр онцолжээ. Коронавирусний цар тахал дэгдэж болзошгүй талаар Билл Гейтс 2015 оноос хойш сануулж байжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.