Солонгос улсад өнөөдрөөс сүмүүдийн үйл ажиллагааг сэргээж байна.

Солонгос улсад өнөөдрөөс сүмүүдийн үйл ажиллагааг сэргээж байна.

Солонгос улсад өнөөдрийн байдлаар Корона вирус илэрсэн нийт 14,092 тохиолдол бүртгэгдээд байна(эдгэрсэн хүмүүсийг багтаагаад). Өнгөрсөн нэг өдөрт буюу баасан гаригт шинээр 113 тохиолдол илэрсэн нь 1-р сарын 21-нд Солонгос улсад анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш хамгийн олон тохиолдол буюу 3 оронтой тоотой тохиолдол илэрсэн анхны өдөр болсон байна.

Энэхүү 113 тохиолдлын 86 нь гадаад улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн бөгөөд Иракаас ирсэн өөрийн орны ажилчдаас 36, Оросоос 32, Филиппинээс 5, Францаас 4, Америкаас ирсэн 3 хүнээс тус тус халдвар илэрчээ. Ирак улсаас ирсэн хүмүүс бүгд Солонгос хүмүүс бөгөөд  барилга болон бусад салбарт ажиллаж байгаад тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн иргэд юм.

Ирак нь одоо өдөрт 2,000 гариу тохиолдол илэрч байгаагийн зэрэгцээ тус улсын эрүүл мэндийн салбарын боломж тааруу гэх мэт шалтгааны улмаас тус улсаас эх орондоо буцах хүсэлтэй Солонгос иргэд олон байгаа юм. Эдгээр иргэдээс эхний ээлжид 293 хүнийг анх удаа иргэний бус агаарын цэргийн онгоцоор татан авсан ба тэдгээр хүмүүсээс 36-д нь Корона вирус илэрсэн байна. Үлдсэн 250 орчим иргэдийг тусгаарлах байранд 14 хоногийн хугацаатай байрлуулж давтан шинжилгээ авахаар тогтжээ.

Энэ өдөр тус улсын “Пусан” хотын усан боомтоор орж ирсэн Оросын усан онгоцны гишүүд нийт 94 хүнд шинжилгээ хийж 32-т нь мөн Корона вирус илэрсэн байна. Өмнө нь ч бас ОХУ-аас “Пусан” боомтод орж ирсэн усан онгоцны гишүүдээс нэлээд олон тохиолдол илэрч байсан бөгөөд усан онгоцны засвар үйлчилгээг хийж байсан Солонгос хүнээс мөн илэрчээ.

Энэхүү Солонгос хүнээс цаашаа хэд хэдэн хүнд дамжин халдварлагдсан бөгөөд эх үүсвэрийг нь Оросын усан онгоц гэж үзэж байгаа юм байна.

ОХУ-ын тухайд 137,409 тохиолдол бүртгэгдсэн байгаа нь АНУ, Бразил, Энэтхэгийн дараах үзүүлэлт бөгөөд БНСУ цаашид Оросын усан онгоцыг хүлээн авах тал дээрээ ямар нэгэн онцгой шийдвэр гаргаж магадгүй байдалтай байна. ОХУ-д байдаг иргэдээ БНСУ шат дараатай татаж авч байгаа бөгөөд энэ удаад Омск хавийн 200 иргэнийг хүсэлтийнх дагуу татаж авахаар болсон байна. Ташрамд хэлэхэд ОХУ агаарын хилээ 8 сарын 1-нээс нээхээр болсон бөгөөд эхний ээлжид Их Британи, Турк, Танзани улсын онгоцыг хүлээн авахаар тогтжээ.
Өнөөдөр буюу 25-ний өдрийн 11:00 цагийн байдлаар Солонгос улсад дотооддоо илэрсэн 27 тохиолдол байсан бөгөөд ихэнх нь сүмийн цугларалт болон ахмад настны асрамжийн газраас үүдэлтэй ажээ. Ялангуяа Сөүл хотын Сунпа дүүргийн Саран буюу хайрын сүмээс 10 гаруй тохиолдол илэрсэн байна. Уг сүм нь ЗГ-аас гаргасан тогтоол шийдвэрийг дагалгүй, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийг мөрдөөгүй, сүмийн итгэгчид нь маск зүүлгүй олуул нэг дор цугларч үйл ажиллагаа явуулсан зэрэг нь тогтоогдсон тул арга хэмжээ авч үйл ажиллагааг нь зогсоосон байна.

Солонгос улсын ЗГ-аас өнөөдрийн 18 цагаас эхлэн сүмүүдийг үйл ажиллагаагаа эхлүүлэхийг зөвшөөрсөн боловч тодорхой заавар мөрдлөгийг дагаагүй тохиолдолд үйл ажиллагааг нь бүрмөсөн зогсоох хүртэл арга хэмжээ авахаа мэдэгдсээр байна.

Орчуулж эмхэтгэсэн : С.Отгонбаяр

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Өмнөд Солонгосын “Samsung Electronics” корпорац ирэх есдүгээр сард шинэ бүтээгдэхүүнүүдээ танилцуулахаар болжээ. 2020-07-23

БНСУ “COVID-19”-ийн халдвар авсан гадаадын иргэдээс төлбөр авахаар төлөвлөж байна 2020-07-23

БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзав 2020-07-23

“BTS” хамтлагийн тоглолт үзэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоожээ 2020-07-23

Б.Бүрэнзориг өнөөдөр БНСУ-ын Ок Рай Үнтэй тулалдана 2020-07-25

Солонгос улсад өнөөдрөөс сүмүүдийн үйл ажиллагааг сэргээж байна. 2020-07-26

БНАСАУ руу зугтсан хүн коронавирусний халдварыг тээгч байгаагүй гэжээ 2020-07-27

БНАСАУ-д халдварын сэжигтэй тохиолдлын улмаас Кэсон хотыг хаалаа 2020-07-27

БНСУ гадаадын ковид19 өвчтөний эмчилгээний зардлыг өөрсдөөр нь төлүүлдэг болгох арга хэмжээг авахаар боллоо. 2020-07-27

Ковид19-ын тохиолдол байхгүй гэж байсан Умард солонгос 7 сарын 24-нд Гэсон хотыг бүхлээр нь хаалаа. 2020-07-28

Ким Жон Ун офицерууддаа гар буу бэлэглэжээ 2020-07-28