Ковид19-ын тохиолдол байхгүй гэж байсан Умард солонгос 7 сарын 24-нд Гэсон хотыг бүхлээр нь хаалаа.
Умард солонгосын TV-н мэдээгээр: "3 жилийн өмнө өмнөд руу зугатаж гарсан иргэн нь дахин умард солонгостоо 7 сарын 19-нд хил даван нууцаар орж ирсэн бөгөөд хорио цээрийн газрын шалгалтаар ковид19-д сэжиглэгдэж байгаа бөгөөд уулзсан бүх хүмүүсийг нь тусгаарласан" гэлээ.
Ким Жон Ун удирдагч үүнтэй холбоотой улс төрийн товчооны өргөжүүлсэн хурал хийлээ.
Ким удирдагч гарснаасаа хойш ингэж улс төрийн товчооны яаралтай өргөжүүлсэн хуралдааныг хийж байгаа нь анх удаа.
Коронагийн тохиолдол гарсан гэдгээр бус коронагийн сэжигтэн гарсан гэдгээр бүхэл бүтэн хотоо хааж байгаа нь ч содон тохиолдол юм.
Хурлаар улс орон даяар коронагийн хоригын дээд хэмжээг тогтоож, хилийн хамгаалалтын сул байдлыг шүүмжилжээ. Энэ удаагийн асуудал нь иргэд болон цэргийн ангийн хяналтыг улам чангатгах шалтгаан болжээ.
Мөн үүгээр дамжуулан коронагийн тохиолдолоо ДЭМБ-д мэдээлж, олон улсын тусламжыг хүсэх бололцоо ч дурьдагдаж буй...
Өмнөд солонгос мэдээллийн дагуу шалгаж, умардад нууцаар буцаж очсон гэх хүнийг 24 настай А гэдгийг тогтоожээ. Тэрээр умардтай хил залгаа ганхуаду мужын ус зайлуулах хоолойгоор дамжин умард руу нэвтэрсэн ул мөр олжээ. А-гийн цүнх ус зайлуулах хоолойны дэргэдээс олджээ.
А нь 3 жилийн өмнө төстэй аргаар өмнөд солонгост нэвтэрч байжээ. Тэрээр өөртэй ижил умардаас зугатаж ирсэн эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдож (баривчлагдахын өмнө) шалгагдаж байсан, гадаадад явах нь хориглогдсон байжээ.
А нь солонгосын коронагийн хяналтын системд байхгүй, системд байгаа бүх хүмүүстэй хамааралгүй нь тогтоогдож, А-тай ойрхон байсан 2 хүнээс нь ковид19-н шинжилгээг авахад эрүүл гарсан байна.
Солонгосын хойгын байдал сүүлийн үед эвгүй үл мэдэг байгаа.
(Умард солонгос гаднаа корона тархаагүй гэж байгаа ч, аль хэдийн дотроо корона тархсан хүнд хэцүү байгаа талаар олон орны хэвлэлээр цацагдаж байсан. Сэжиг бүхий зүйлс их ажээ.
БНСУ-с корона орж ирсэн болгох гэж зүтгэж байгааг харахад дотроо корона их аюултай төвшинд хүрсний илрэл байх боломжтой ажээ)
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.07.27.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.