БНСУ гадаадын ковид19 өвчтөний эмчилгээний зардлыг өөрсдөөр нь төлүүлдэг болгох арга хэмжээг авахаар боллоо.
БНСУ-д гадаадаас орж ирэх коронагийн өвчтөн ихсэж байгаагын хажуугаар, солонгос улс коронатай гадаад иргэний эмчилгээг дааж байгааг буруугаар ашиглах тохиолдолууд гарч буй ажээ.
Тиймээс гадаадын ковид19 өвчтөний эмчилгээний зардлыг өөрсдөөр нь төлүүлдэг болгох арга хэмжээг авахаар боллоо.
Үүнтэй холбоотой Чон Сэ Гюн ерөнхий сайд 26-ны өдрийн гамшигтай тэмцэх газрын хуралдаан дээр Эрүүл мэндийн яамны холбогдох хуулийн заалтыг өөрчлөх заавар өглөө.
Тэрээр" Гадаадаас ирж байгаа коронатай өвчтөн ихэссэн нь манай эрүүл мэндийн системд хүндрэл учруулах боломжтой тул гадаадын өвчтөний хувьд эмчилгээний зардлын тодорхой хувийг юмуу бүхэлд нь өөрсдөө гаргахаар болгож, дипломат харилцаагаа бодолцон тухайн орон яаж хандана адилхан хандах зарчимыг баримтлана " гэжээ.
Нэг ёсны тухайн орон өөрсдийнх нь орны өвчтөний зардлыг дааж байгаагаас хамаарч тус орны өвчтөний зардлыг даах эсэх нь шалтгаалах юм байна.
Эх сурвалж: SBS мэдээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.