БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ

БНСУ-д усан бороо үргэлжлэн орсны улмаас нас барсан хүний тоо нэмэгдсэн нь 2011 оноос хойш ийм шалтгааны улмаас нас барсан хамгийн олон тохиолдол болжээ.  Энэ сард нийт 33 хүн амиа алдаж, 9 хүн ор сураггүй алга болсон тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна. 

Байгалийн энэхүү гамшигт үзэгдлийн улмаас 7000 гаруй хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд тэдний олонх нь гэртээ харих боломжгүй хэвээр байна. Түүнээс гадна 6000 орчим байшин мөн хэмжээний хүлэмж, 2.5 мянга орчим мал аж ахуйн газар, агуулах сүйджээ. Орон даяар хөдөө аж ахуйн 27 мянга гаруй га газар усанд автсан байна.

Үүнтэй холбогдуулан Засгийн газар гамшигт илүү өртсөн зарим дүүргийг гамшгийн онцгой бүсээр зарлах бодолтой байна. Өнгөрсөн долоо хоногт энэ бүсийн жагсаалтад 8 дүүрэг багтжээ. Мөн гамшгийн улмаас хохирол амссан иргэдэд үзүүлэх мөнгөн тусламжийг хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээ эрх баригчид амлажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Япон улсад Корона вирусын халдварын тоо нэг өдрийн дотор 839-р нэмэгдэж 50,461 болжээ... 2020-08-11

Үерийн хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг Мүн Жэ Ин уриалжээ 2020-08-11

Өмнөд Солонгост борооны улирал ер бусын удаан үргэлжилж байна 2020-08-12

БНСУ-д ажилгүйдлийн түвшин 11 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ 2020-08-12

Монгол, Солонгос хүнс үйлдвэрлэлийн салбарт хамтрах шинэ боломж нээнэ 2020-08-12

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ 2020-08-12

БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд 2020-08-13

Сөүл хотын захиргаанаас тусгаар тогтнолын баярын өдөр ямар нэг цуглаан, хурал чуулган хуралдахыг хатуу хориглосон тогтоол гаргаад байна 2020-08-13

БНАСАУ Кэсонд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалжээ 2020-08-14

БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ 2020-08-14

Тэнгисийн усанд 67 км сэлж, аврагдсан үхэр 2020-08-14