БНСУ-д ажилгүйдлийн түвшин 11 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрчээ
БНСУ-д долдугаар сард ажилгүйдлийн түвшин 4 хувьд хүрчээ. Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад ажилгүй иргэдийн тоо 277 мянгаар өссөн байна. Коронавирусний цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор сүүлийн таван сарын хугацаанд ажилгүйдлийн түвшин нэмэгдсээр байгаа тухай тус улсын Үндэсний статистикийн товчоо лхагва гарагт мэдээлжээ.
Хөдөлмөр эрхэлж буй иргэдийн тоо БНСУ-д 27.1 саяд хүрч, 15-65 насны хүмүүсийн 66 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж буй бөгөөд энэ үзүүлэлтийг өмнөх оныхтой харьцуулбал 1.1 нэгж хувиар буурсан байна. Эдийн засгийн идэвхтэй хүн амын тоо долдугаар сард 236 мянгаар буурч 28.2 саяд хүрсэн бол эдийн засгийн идэвхгүй хүн амын тоо 502 мянгаар өсөж, 16.5 саяд хүрлээ.
2009 оноос хойш анх удаа хамгийн урт хугацаанд ажилгүйдлийн түвшин ийнхүү зогсолтгүй өссөөр буйн шалтгаан нь хөдөлмөрийн зах зээлд сөрөг нөлөө үзүүлээд буй коронавирусний цар тахал юм гэдгийг статистикийн товоо цохон тэмдэглэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.