Өмнөд Солонгост борооны улирал ер бусын удаан үргэлжилж байна
Энэ жил Өмнөд Солонгос улсад борооны улирал 49 хоногийн турш үргэлжилж байгаа нь хамгийн удаан хугацаагаар үргэлжилж буй тохиолдлуудын нэг гэдгийг Ёнхап мэдээллийн агентлаг онцолж байна. Ер нь тус улсад 8-р сарын дунд үеийг хүртэл борооших төлөвтэй байгаа учраас борооны улирлын үргэлжлэх хугацаанд шинэ дээд түвшин тогтоогдохоор байгаа юм.
Сөүл төдийгүй Өмнөд Солонгосын төвийн мужуудад их хэмжээний бороо орж, үер усны аюул нүүрлээд байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.