Мали улсын ерөнхийлөгч огцрох тухайгаа мэдэгджээ

Мали улсын ерөнхийлөгч огцрох тухайгаа мэдэгджээ

Мали улсын Ерөнхийлөгч Ибрагим Бубакар Кейта үймээн дэгдээсэн цэргийнхэнд баривчлагдсанаасаа хойш хэдхэн цагийн дараа албан тушаалаасаа огцорч, парламентыг тараах тухайгаа мэдэгджээ.

"Би бүрэн эрхээсээ түдгэлзэх шийдвэр гаргалаа. Эрх мэдлээ хадгалан авч үлдэхийн тулд цус урсгахыг хүсэхгүй байна” хэмэээн тэрбээр мэдэгдсэн байна. 

Нийслэл Бамако хотын ойролцоох цэргийн баазад цэргийнхэн үймэн дэгдээж эхэлсэн бөгөөд ерөнхийлөгч, ерөнхий сайд нарыг баривчилсан тухайгаа өмнө нь мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.