Ж.Байденыг АНУ-ын ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүллээ

Ж.Байденыг АНУ-ын ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүллээ

Ардчилсан нам АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жо Байденыг ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлж байгааг санал хураалтын дүн харуулжээ. 

АНУ-ын муж улс, нутаг дэвсгэрүүдийн намын төлөөлөгчид цахимаар тооллого хийх үеэр Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчийг тодруулах сунгааны дүнгүүдээ танилцуулахад, Байден намын төлөөлөгчдөөс хамгийн олон санал авсан байжээ. Коронавирусний халдварт өвчний улмаас Ардчилсан намынхны их хурал энэ долоо хоногт цахим хэлбэрээр явагдах аж. 

Тийнхүү ирэх 11 дүгээр сарын 3-нд болох АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ж.Байден одоогийн ерөнхийлөгч Дональд Трамптай өрсөлдөх аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.