Европын парламент А.Лукашенког тааламжгүй этгээд гэж үзэж байна

Европын парламент А.Лукашенког тааламжгүй этгээд гэж үзэж байна

Европын парламентын депутатууд Беларусьт болсон сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд тус улсын Ерөнхийлөгч Александр Лукашенког Европын холбоонд персона нон грата буюу тааламжгүй этгээд гэж үзэж байна.

“Наймдугаар сарын 9-нд чөлөөт, шударга сонгууль болоогүй бөгөөд үнэн зөв мэдээллүүд нь сонгуульд Светлана Тихановсая ялсныг харуулж байна. Иймд бид Александр Лукашенког Беларусийн дахин сонгогдсон ерөнхийлөгчөөр хүлээн зөвшөөрөхгүйгээс гадна түүнийг персона нон грата буюу тааламжгүй этгээд гэж үзэж байна. Бид хараат бус ажиглагчдын дор шинэ, чөлөөт сонгууль явуулахыг шаардаж буй Беларусийн ард түмэнтэй нэгдэж байна” хэмээн мэдэгдэлд дурдсан байна 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.