Зэсийн ханш хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ

Зэсийн ханш хоёр жилийн дээд хэмжээнд хүрлээ

Нью-Йоркийн бирж дээр зэсийн ханш хоёр жилийн дээд хэмжээнд хүрч өслөө. Өчигдрийн арилжаагаар нэг тонн зэсийн фючер ханш 6537 ам.доллар болж 2.8 хувиар өссөн байна.

Энэ нь 2018 оны долоодугаар сараас хойш хамгийн өндөр үзүүлэлт болж буй аж.

Өнгөрсөн гуравдугаар сараас хойш коронавируст цар тахлаас шалтгаалан сар тутамд харилцан адилгүй ханштай, өндөр хэлбэлзэлтэй байгаа түүхий эд бол зэс билээ.

Шинжээчид зэсийн ханш хамгийн хэлбэлзэлтэй байх тул цар тахалт нөхцөл байдал намжсаны дараа ханш тогтворжих хүлээлттэй байгааг онцолсон юм.

Оны эхэнд зэсийн ханш доод хэмжээнд хүрч унаснаас хойш долоон сарын дотор сэргэж хоёр жилийн дээд хэмжээнд хүрээд байна.

Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл зэсийн ханш тогтворжиж байсан ч цар тахлаас болж оны эцсээр унасан билээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.