Малигийн сөрөг хүчин үймээн дэгдээгчидтэй хамтран ажиллана

Малигийн сөрөг хүчин үймээн дэгдээгчидтэй хамтран ажиллана

Мали улсын засгийн газрыг эсэргүүцсэн “Зургадугаар сарын 5-ны хөдөлгөөн-Эх оронч хүчнүүдийн холбоо” /M5-RFP/ хөдөлгөөн улс төрийн шилжилтийн үйл явцыг эхлүүлэхийн тулд эрх мэдлийг булаан авсан цэргүүдтэй хамтран ажиллахыг зорьж буйгаа мэдэгджээ.

Үймээн дэгдээгч байгууллагуудын байгуулсан ард түмнийг аврах үндэсний хороо болон улс төрийн бүх хүчинтэй зөвшилцөж, үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулна гэдгээ M5-RFP хөдөлгөөн онцолсон байна. 

“M5-RFP” хөдөлгөөнийг имам Махмуд Дико гэдэг хүн байгуулсан бөгөөд тус хөдөлгөөнийг удирдагчид цэргийн эргэлт болсныг магтан сайшаажээ. Бамакод 6 дугаар сарын 5-нд түүний зохион байгуулсан засгийн газрын эсэргүүцсэн анхны жагсаал цуглаан болж, үүнд нь олон арван мянган хүн оролцсон байна. Дикогийн санаачилгаар өөр хоёр томоохон жагсаал цуглаан 6, 7 дугаар сард болжээ. Жагсаалд оролцогчид ерөнхийлөгчийг огцрох, парламентыг тараахыг шаардаж байсан аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.