Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Роман Головченког ерөнхий сайдаар дахин томилжээ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Роман Головченког ерөнхий сайдаар дахин томилжээ.

Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Роман Головченког ерөнхий сайдаар дахин томилжээ. Энэ талаарх зарлигт А.Лукашенко лхагва гарагт гарын үсэг зуржээ.  

Гадаад хэргийн сайд Владимир Макей, Дотоод хэргийн сайд Юрий Караев, Батлан хамгаалахын сайд Виктор Хренин зэрэг түүний өмнөх засгийн газрын бүх гишүүн албан тушаалдаа хэвээр үлдлээ.  

Беларусьт 8 дугаар сарын 9-нд ерөнхийлөгчийн сонгууль болсон. Сонгуулийн төв комиссын албан ёсны мэдээллээр, одоогийн ерөнхийлөгч Александр Лукашенко 80.1 хувийн саналаар ялалт байгуулжээ. Роман Головченко тэргүүтэй засгийн газар 8 дугаар сарын 17-нд шинээр сонгогдсон ерөнхийлөгчийн өмнө бүрэн эрхийн хугацаагаа дуусгавар болгожээ. Беларусийн төрийн тэргүүнийн зарлигт тусгаснаар, Сайд нарын зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулах хүртэл бүрэн эрхээ хэрэгжүүлэхийг орлогч дарга, сайд, улсын комиссын дарга нарт үүрэг болгосон байжээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.