Хятадын энхийг сахиулагчид Ливанд нэг жил үүрэг гүйцэтгэнэ

Хятадын энхийг сахиулагчид Ливанд нэг жил үүрэг гүйцэтгэнэ

Ливан улсад энхийг сахиулах БНХАУ-ын 19 дүгээр ээлжийн хоёрдугаар багийн 205 гишүүн өвчин халдварын эсрэг 14 хоногийн тусгаарлалтаа дуусган, нуклейн хүчлийн сорилд хамрагдаж өчигдөр Ливаныг зорьсон хэмээн CCTV мэдээллээ.

Ливанд нэг жилийн хугацаанд үүрэг гүйцэтгэх Хятадын 19 дүгээр ээлж 410 энхийг сахиулагчийн бие бүрэлдэхүүнтэй. Тус ээлж тэсрэх бөмбөг(мина) илрүүлэх, цэвэрлэх, инженерийн барилга байгууламжийн засвар үйлчилгээ болон  өвчин халдвараас хамгаалах, хүмүүнлэгийн тусламж, НҮБ-ын Ливан дахь ангийн өвчтэй хүмүүст тусламж үзүүлэх зэрэг үүрэг гүйцэтгэх юм байна.

Сонирхуулахад, Ливанд энхийг сахиулах Хятадын 19 дүгээр ээлжийн эхний баг өнгөрсөн долоодугаар сарын 28-нд Ливан улсад очиж, үүрэг гүйцэтгэж эхэлжээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.