Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн дуучин Чиминийг шүтдэг нэгэн
Английн 30 настай залуу Оли Ландон Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн дуучин Чиминийг шүтдэг нэгэн. Тэр шүтээнтэйгээ адилхан болох гэж 149 мянган паундын гоо сайхны мэс засал хийлгэсэн байна. Сүүлийн долоон жилд тэр таван удаа хамрын хэлбэрээ өөрчилж, сормуус, нүдээ засуулжээ. Удахгүй гуя, гэдсээ засаж, уруулаа томруулах төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ландон “Би олон жил хоол иддэггүй өвчинтэй байсан. Хэдхэн жилийн өмнө эдгэрсэн. Одоо би өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархдаг болсон. Би 2013 онд Өмнөд Солонгост амьдарч байхдаа энэ хамтлагийг шүтэн биширсэн. Амьдрал минь солонгос хөгжмийн ертөнцөд өнгөрөөсэй гэж би хүсдэг. Чимин бол эр хүний гоо сайхны бэлгэ тэмдэг. Түүний эрүү, уруул хамрын хэлбэр, хоолой нь үнэхээр үзэсгэлэнтэй” гэж сэтгүүлчдэд ярьсан байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.