Маргааш буюу 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн буфет ресторан, компьютер тоглоомын газрууд хаагдана
Маргааш буюу 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн буфет ресторан, компьютер тоглоомын газрууд хаагдана...
БНСУ-д сүүлийн 5 хоногийн турш Корона вирусийн тархалт огцом нэмэгдэж шинээр 1,000 гариу хүн халдвар аваад байгаа билээ. Үүнтэй уялдуулан тус улсын засгийн газар "Нийгэмд зай барих дэглэм"-ийг өсгөж 2-р шатлалд шилжүүлээд байна. Дэглэмийг "Сөүль" хот болон "Гёнги" мужид хамруулан нэмэгдүүлээд байсан бол "Инчеон" хот өнөөдөр мөн адил "Нийгэмд зай барих дэглэм"-ийн 2-р шатлалд шилжлээ.
Ингэснээр "Сөүль" хот болон "Гёнги муж", "Инчон" хотуудад 50-с дээш хүнтэй тэнхимийн уулзалт, хурал болон 100-с дээш хүнтэй задгай талбайн цуглаан зэргийг тус тус хориглох шийдвэр гараад байна. Мөн шөнийн клуб, Караоке, Буфет ресторан, Компьютер тоглоомын газар, Фитнес клуб, Сургалтын төвүүд(300-с дээш хүнтэй) зэрэг нийт 12 төрлийн газруудыг тус тус хаагаад байна.
БНСУ-ын засгийн газар яаралтай арга хэмжээ авч халдварын шинэ давалгааг барьж чадахгүй бол "Нийгэмд зай барих дэглэм"-ийг 3-р төвшинд шилжүүлэхээс өөр өргагүй бөгөөд хэрэв 3-р шатлалд шилжсэн тохиолдолд улсын эдийн засаг, ард түмний амьдралд их хэмжээний гарз хохирол учрах аюултай хэмээн мэдэгдээд байна.
Эх сурвалж : hani.co.kr
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.