Сөүль хотын "Саран Чэил" Сүмийн пастор "Чон Гуан Хүн" нь Ковид-19 туссан болох нь тогтоогджээ...
БНСУ-ын "Саран Чэил" сүмийн пастор "Чон Гуан Хүн"-ийн Корона вирусын шинжилгээний хариу өнөөдөр гарч, Ковид-19 туссан болох нь тогтоогджээ.
Өчигдөр буюу 17-ны өдөр, халдварт өвчинтэй тэмцэх газрын холбогдогч "Чон" пастор эмнэлэгт тусгаарлагдан эмчлүүлэх ёстой бөгөөд 15-ны өдрийн жагсаал дээрх түүний хавьтагчууд нэн яаралтай тусгаарлагдаж шинжилгээнд орох шаардлагатай" гэсөн мэдээлэл өгч байсан юм.
Тус улсад сүүлийн үед Сөүль хотын Сонбүг дүүрэгт байдаг "Саран чэил" сүмээс корона вирусын голомтот халдвар үүсээд байгаа билээ. Өнөөдөр 12:00 цагийн байдлаар тус сүмээс 315-н хүн ковид19-ын халдвар авсан болох нь тодорхой болоод байна.
"Чон" пастор хэзээ коронагийн халдвар авсан нь одоогоор тодорхойгүй байна.
Сөүль хотын захиргаа болон Солонгосын эрүүл мэнд халамжын яамнаас 16-ны өдөр "Чон" пасторыг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг зөрчсөн гэдгээр шүүхэд зарга үүсгээд байгаа юм.
"Чон" пастор нь өөрийгөө тусгаарлах журмыг зөрчин жагсаал цуглаанд оролцсон, шинжилгээнд орох ёстой хүмүүсийн нэрсийг орхигдуулан далдлан нууж хавьтагчидыг шалгаж илэрүүлэхэд хүндрэл учруулсан гэдэгт сэрдэж буй юм.
Мэдээллийг Ж.Нармандах, 2020.08.17.
Эх сурвалж : Чусон биз.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.