Хонконг-Улаанбаатарын онгоцоор өчигдөр 149 иргэн ирэв
УОК-ын шийдвэрээр энэ сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 14 удаагийн тусгай нислэгийг төлөвлөсөн. Үүнээс өнгөрсөн хугацаанд 8 удаагийн нислэг үйлдээд байна. Одоогийн байдлаар Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн.
Хонконг-Улаанбаатар чиглэлийн ОМ-297/298 дугаартай тусгай үүргийн онгоц өчигдөр орой 23:15 цагт Буянт-Ухаа олон улсын нисэх буудалд газардаж Хонконг, Тайвань болон Зүүн өмнөд Азийн орнуудаас нутаг буцах хүсэлт гаргасан 149 иргэн эх орондоо ирэв.
Энд эрүүл мэндийн шалтгаантай 37, өндөр настан 3, бага насны хүүхэдтэй гэр бүл 26, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд 83 багтлаа. Харин Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөө өглөө буюу 8 дугаар сарын 21-ний 08:05 цагт Улаанбаатарт газардана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.