Д.Трамп: Ж.Байден ялбал Хятад биднийг эзэрхийлэх болно
Ирэх 11 дүгээр сард болох ерөнхийлөгчийн сонгуульд Жозеф Байден ялбал Хятад улс манай улсыг эзэрхийлэх болно гэж АНУ-ын одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
"Байденыг сонговол Хятад манай улсыг эзэрхийлэх болно. Ийм зүйл болохыг бид зөвшөөрөхгүй. Та бүхэн тагнуулын тайланг харсан. Хятад улс Ж. Байденыг ялаасай гэж их хүсэж байгаа" хэмээн тэрбээр Виржини муж улсын Арлингтонд үг хэлэх үеэрээ мэдэгджээ.
Чухал бүтээгдэхүүний нийлүүлэлт тэр дундаа аюулгүй байдлыг хангахад шаардлагатай бүтээгдэхүүний нийлүүлэлтэд Хятадаас хараат бус байх дээр идэвхтэй ажилсаар байхаа Д.Трамп дахин мэдэгдэв. "Аж үйлдвэрийн тусгаар байдлаа бид бүрэн сэргээж, амин чухал нийлүүлэлтийн хэлхээг буцаан авч, Хятадаас хараат байдалдаа цэг тавина" гэж Д.Трамп хэлсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.