Чинээлэг иргэдэд үзүүлдэг татварын хөнгөлөлтийг цуцлахаа Ж.Байден амлажээ
Сонгуульд ялбал томоохон бизнес эрхлэгч, хамгийн чинээлэг иргэдэд үзүүлдэг татварын хөнгөлөлтийг цуцалж, олон сая ажлын байрыг шинээр бий болгоход бэлэн байгаагаа АНУ-ын ерөнхийлөгчид ардчилсан намаас нэр дэвшигч Жозеф Байден мэдэгджээ. Энэ тухай тэрбээр ардчилсан намын хурлын үеэр мэдэгдсэн байна.
“Бид цаг уурын өөрчлөлттэй тэмцэх болно. Энэ бол нэг талаас хямрал хэдий ч нөгөө талаас боломж юм. Энэ нь АНУ эрчим хүчний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэх боломж төдийгүй цалин сайтай олон сая ажлын байр болгох боломж юм. Бид хамгийн чинээлэг иргэд, өндөр орлоготой томоохон компаниудад үзүүлж буй 1.3 их наяд ам.долларын татварын хөнгөлөлтийг цуцална. Тэдний зарим нь татвараа ч төлдөггүй” хэмээн тэрбээр ярьсан байна.
АНУ-ын Ардчилсан нам мягмар гарагт Ж.Байденыг ерөнхийлөгчид албан ёсоор нэр дэвшүүлсэн юм. Тэрбээр намын төлөөлөгчдийн олонхийн саналыг авчээ. Төрийн тэргүүний албан тушаалд Ардчилсан намаас нэр дэвшихийг зөвшөөрч байгаагаа Ж.Байден пүрэв гарагт мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.